Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-27 07:47:44

Аргын тооллын 7 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 23, Гоё хүүхэн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Холбоотой мэдээ