Луганск маргааш зэвсгээ татаж эхэлнэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-02 12:11:53

МОСКВА. /TASS/. Украины зүүн өмнөд нутаг дахь холбогдох бүсээс зэвсгээ татах Луганскийн ажиллагаа хоёр шаттай үргэлжлэх бөгөөд эхний шат 10 дугаар сарын 3-нд эхэлнэ гэж Луганскийн Ардын журамт цэргийн корпусын штабын дэд дарга, хурандаа Игорь Ященко өчигдөр мэдэгдэв.

Зэвсгээ татах ажиллагаа хоёр шаттай үргэлжилнэ. Эхний шат 10 дугаар 3-17-нд, харин хоёр дахь шат 10 дугаар сарын 18-аас 11 дүгээр сарын 10-ны хооронд болно гэж Игорь Ященко мэдэгджээ.

Зохих баримт бичигт заасны дагуу зэвсгүүдийг холбогдох шугамаас 15 км зайтай газар байрлуулна гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, 2014 оны есдүгээр сарын 19-нд заасан холбогдох шугамаас Луганск зэвсгүүдээ буцаан татаж байгаа бол Украины тал одоогийн холбогдох шугамаас зэвсгээ татаж байна. Ингэснээр аюулгүйн бүсийн хэмжээ 30 гаруй км өргөн болох юм гэж мэдэгджээ.

Луганскийн ард иргэдийн энх тайван, аюулгүй байдлыг хангах Минскийн гэрээний хүрээнд хийх хамгийн сүүлийн арга хэмжээ бол зэвсгийг буцаан татах юм гэдгийг тэрбээр мөн дурдав.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд