Аймгийн ИТХ-ын хуралдааны тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-27 10:25:53

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар хуралдааныг ирэх сарын 3-4-ний өдрүүдэд хийхээр товлолоо.

Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны журмууд, аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах, төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, “Хоёр живаа харгай” хөтөлбөр батлах, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх нийтлэг үйлчилгээний тариф тогтоох, газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Тэрчлэн нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох, аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажиллах журам, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Орон нутгийн сангийн журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

 

Холбоотой мэдээ