Туруутан амьтдад өвс, хужир тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-21 15:43:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт зэрлэг ан амьтдад зориулж өвс хужир тавьж биотехникийн арга хэмжээг явуулжээ.

Энэ сарын 14-18-ны өдөр Шилүүстэй, Отгон сумын Засаг даргын Тамгын газрууд хамтран Шилүүстэй сумын Цахир мандал ууланд таван боодол өвс, хоёр уут хужрыг зэрлэг амьтдад зориулан тавьж өгчээ. Мөн Отгон сумын Алгын хясаа, Сантын хясаа, Үүрдгийн булан нэртэй газруудад 10 боодол өвс, гурван уут хужрыг нийт дөрвөн цэгт тавьж био-техникийн арга хэмжээг явууллаа.

Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн аймгийн БОАЖГ-аас сумдын ЗДТГ-тай хамтран жил бүр зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулдаг. Хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтдад тарга хүч авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа энэ ажил нь амьтдын өсөлт, тоо толгойг нэмэгдүүлэхэд давхар ач холбогдолтой байдаг. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэд янгир ямаанд зориулж биотехникийн арга хэмжээ авсны үр дүнд янгир ямааны тоо толгой өссөн юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 




Холбоотой мэдээ