Түйн гол орчмын хогийг цэвэрлэжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-22 12:53:40

 Баянхонгор сумын Түйн гол орчмын бохирдол, хогны асуудал саяхан л толгойны өвчин байсан бол харьцангуй цэгцэрлээ.

Түйн голд загас үржүүлж байгаатай холбогдуулж эрэг дагууд нь хайс хийж, хүссэн нь их гол руу очих боломжгүй болсон.Түүнээс гадна гол хүртэлх зайд чулуугаар шуудуу босгож заасан цэгүүдэд иргэдийг амарч зугаалахыг зөвлөх болжээ. Тухайн хэсгүүдэд машины зогсоолын тэмдэг, хогийн сав зэрэг байдаг байна.

Заасан цэгүүдэд иргэд төвлөрснөөр ил задгай хог хаях асуудалгүй болсон бөгөөд иргэдийн ухамсарч дээшилж, хогны асуудал цэгцэрсэн байна.

Холбоотой мэдээ