Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 88 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-02-17 16:58:04

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнгөрсөн оны үйл ажиллагааны мэдээллээ сэтгүүлчдэд өглөө.

-2021 оны үйл ажиллагаанд 88 сая төгрөгийн санхүүжилт аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд батлагдаж тайлант онд төлөвлөсөн ажлынхаа 96 хувийг биелүүлэн ажилласан байна.

Тухайлбал, “Мэдээлье, Илрүүлье, Зогсооё”, “Бяцхан зорчигч”, “Байгалаа хамгаалъя”, “Илрүүлэлт-Оргодол 2021”, “Мал-Мах 2021”, “Уусан бол бүү жолоод” зэрэг улсын хэмжээнд зохион байгуулсан 36 төрлийн нэгдсэн арга хэмжээг аймагтаа зохион байгуулсан. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн 14, нийт 50 арга хэмжээг зохион байгуулсан байна. Аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед авто тээврийн хяналтын 72 цэгт Онцгой байдлын газраас 1008, Цагдаагийн газраас 3584, Сумдын Засаг даргын Тамгын газар болон төрийн алба хаагч 40656 ажилтан алба хаагчид ажлын найман цагаар болон 24 цагаар үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр долоон төрлийн зурагт хуудас, санамж сэрэмжлүүлэг бүхий зөвлөмжийг 10440 ширхгийг иргэд олон нийтэд тарааж, гудамж талбай, гэр орон сууц, зах худалдааны төвүүдэд байршуулсан.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мэдээлье, Илрүүлье, Зогсооё” аяны хүрээнд дөрвөн төрлийн 2700 ширхэг санамж сэрэмжлүүлэг, постеруудыг гудамж талбай, орон сууц, зах худалдааны төв, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн самбаруудад байршуулсан. Харин аймгийн хэмжээнд, олон нийтийн сүлжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн 748 мэдээ, мэдээлэл байршуулж 3.8 сая хүн хандалт хийж мэдээлэл авчээ гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ