НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-24 14:37:45

ОСЛО. /RT/. Умард Атлантын эвсэл ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч үндсэн зарчмуудаасаа татгалзахгүй гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.


"Одоо хурцадмал байдлыг намжааж, ОХУ-тай ухамсартай яриа хэлэлцээ хийх нь чухал гэж би бодож байна. Гэхдээ үүний зэрэгцээ холбоотнуудаа хамгаалах эрх, үүрэг хариуцлагыг алдагдуулахгүй байх нь чухал юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, Орос улс Украинтай залгаа "хилээс цэргээ татсанаар" хурцадмал байдлыг намжаах боломжтой, ингэснээр "хүн бүрд Зул сарын баярыг тайван тэмдэглэх өнгөрүүлэх боломжийг олгоно".


Столтенберг мөн Орос-НАТО-ын зөвлөлийн хурлыг "аль болох хурдан" хийх ёстойг онцлон тэмдэглэсэн байна.


"Гэсэн хэдий ч бид үндсэн зарчмууддаа буулт хийхгүй. Бүх холбоотноо хамгаалах НАТО-гийн эрхэд бид эргэлзээ төрүүлж болохгүй" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ