Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-13 15:07:22

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ долоо хоногт цахим уулзалт хийхээр төлөвлөжээ.


“БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 15-ны лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахим хэлбэрээр уулзана” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


Тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Холбоотой мэдээ