Хүнсний эрхийн талоноор үйлчлүүлдэг айл өрхийн тоо 23 хувиар буурчээ

ОРОН НУТАГТ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-12-06 15:03:44

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Хүнсний эрхийн үйлчилгээний журам энэ оны зургадугаар сард шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тус журамд зааснаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хугацаатай болгоод байна.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд энэ оны эхэнд хүнсний эрхийн талоноор үйлчлүүлдэг айл 131 өрхийн 600 гаруй иргэн байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар  энэ тоо 23 хувь болтлоо буурчээ.  

Журамд зааснаар хоёр байшинтай, хоёр машинтай, 200-гаас дээш толгой малтай айл өрхөд хүнсний эрхийн талоноор үйлчилгээ үзүүлэхгүй байхаар зохицуулсан бөгөөд хүнсний эрхийн талоноор үйлчлүүлдэг айл өрхийн тоо буурсан нь иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирсантай холбоотой гэж албаныхан тодотгов.

Холбоотой мэдээ