АНУ-ын цэргийн хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-23 15:06:57

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Мягмар гарагт АНУ-ын цэргийн хөлөг онгоц Хятадын эх газар болон Тайвань арлыг тусгаарладаг Тайванийн хоолойгоор гарсан байна.


АНУ-ын Долдугаар флотын хэвлэлийн албанаас мэдээлснээр, алсаас удирддаг дөрөв дэх үеийн пуужинт “Arleigh Burke” ангиллын “USS Milius” эскадрын мина зөөгч хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан аж. "Хөлөг онгоц уг хоолойгоор гарсан нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох АНУ-ын амлалт хэвээр гэдгийг харуулах зорилготой” гэж мэдээлэлд цохон тэмдэглэжээ.

Сүүлийн саруудад Америкийн хөлөг онгоцууд Тайванийн хоолойд  үзэгдэх нь ихэсжээ. Иймэрхүү алхам нь Америк-Хятадын харилцаанд үүссэн түгшүүртэй байдлыг улам даамжруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Тайвань бол улсынх нь салшгүй нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн цэргийн аливаа оролцоог маш болгоомжлон хүлээж авдаг билээ. 

Холбоотой мэдээ