Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-15 16:50:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа энэ сарын 12-нд Болгарын Гадаад хэргийн дэд сайд В.Такевт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.


Уулзалтын үеэр талууд хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Л.Саянаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн турш амжилттай хөгжиж ирснийг цохон тэмдэглээд харилцан сонирхсон салбарын тухайлбал, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хөдөө аж ахуйн чиглэлийн хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Дэд сайд В.Такев Болгар Улсын Ази дахь чухал түнш Монгол Улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлж, ашиглагдаагүй нөөц бололцоо арвин байгааг цохон тэмдэглэв.


Уулзалтын төгсгөлд дэд сайд В.Такев Элчин сайд Л.Саянаад ажлын амжилт хүсч, Болгар Улсын Гадаад хэргийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа нотлов.  

Холбоотой мэдээ