"Дээлтэй Монгол наадам” маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-09 11:57:19

Үндэсний хувцас, ёс заншил, соёлоо олон улсад сурталчлах зорилго бүхий "Дээлтэй Монгол наадам” маргааш буюу энэ 10-нд 16:00 цагаас Чингисийн талбайд болно.

10 дахь жилдээ болж буй энэхүү наадмыг нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулах юм. Энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ үеэр өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шалгаруулж, шагнах юм.

Нийслэлийн аялал, жуулчлалын газраас амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриаллаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ