Анхдугаар хуралдааныг 07-нд зохион байгуулахаар товлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-06 16:54:51

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  ээлжит хуралдаан энэ сарын 06-нд боллоо.

Хуралдаанаар  2016 оны аймгийн ИТХ-ын  сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх анхдугаар хуралдааныг энэ сарын 07-нд  хуралдахаар шийдвэрлэв.

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгохоос гадна, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг батлах,  аймгийн Засаг даргын нэрийг дэвшүүлж Ерөнхий сайдад уламжлах тогтоолыг тус тус батална.

Одоогоор тус аймгийн ИТХ-д МАН 29 суудал, АН 1 суудал авсан бол, Хатанбулаг  сумаас С.Баттогоо бие дааж ялалт байгуулаад байгаа юм. Тус аймгийн хуралд өмнөх 8 жилийн турш АН олонхи болж засгийн эрх барьж байв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ