ӨНӨӨДӨР: "Боловсролын салбарын санхүүжилт: АСУУДАЛ, ШИЙДЭЛ" хэлэлцүүлэг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-10-13 07:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд "Боловсролын салбарын санхүүжилт: АСУУДАЛ, ШИЙДЭЛ" үндэсний хэлэлцүүлэг болно. Утас: 70008292, 88053903

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлнэ.

11.00 цагт “Баянгол-Агропарк”-т Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарина.

16.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хөтөлбөр"-ийн нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг болно.

Холбоотой мэдээ