237 сурагч, цэцэрлэгээс 17 хүүхэд коронавирусний халдвараар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-22 15:39:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар аймгийн БСГ-ын мэргэжилтэн Ч.Алтантуяагаас тодрууллаа.


-Сэлэнгэ аймгийн хувьд 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа  коронавируст халдварын тархалтын түвшнөөс хамаарч танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр явагдаж байна. Энэ жилийн тухайд Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/292, А/525 тоот “Түр журам батлах тухай” тушаал, “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны удирдамж”-ийн дагуу хичээллэж байгаагаараа онцлогтой.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар ерөнхий боловсролын 11 сургууль танхимаар, 19 сургууль 5/9-ийн зарчмаар танхим болон цахим хосолсон хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн таван сургууль цахимаар, цэцэрлэгүүдээс хоёр цэцэрлэг цахимаар хичээллэж байна. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулиас 159 багш, ажилтан, 237 сурагч, цэцэрлэгээс 141 багш, ажилтан, 17 хүүхэд коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Холбоотой мэдээ