Гэр бүлийн болоод хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах аян өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-13 17:44:39

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь" сэдэвт аяны нээлтийн үйл ажиллагаа болов.

Говь-Алтай аймгийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих, гэр бүлийн харилцаатай хүний биед халдах зөрчил зонхилон үйлдэгдэж, улмаар жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа аж. Үүнтэй холбогдуулан "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагаа, үйлчилгээнд шинэ санал санаачилга дэвшүүлэн ажиллах, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор тус аймгийн ИТХ, ГБХЗХГ, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран энэхүү аяныг өрнүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар биечлэн оролцож, ГХУСАЗСЗ болон 30 хамтарсан багийн 266 гишүүн цахимаар оролцсон юм. 

Үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл аяныг зохион байгуулах хэрэгцээ шаардлага, зорилго, зорилтыг танилцуулж, нийт  ГХУСАЗСЗ, Хамтарсан багуудыг аян хэрэгжих хугацаанд шинэ санал санаачилга гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ