ӨНӨӨДӨР: “Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт” сэдвээр мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-09 07:48:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 9-нд болох үйл явдал:
9.00 цагт Сэлбэ дэд төвд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийн нээлт болно.
9.00 цагт www.responsiblenomads.mn цахим хуудсаар Монголын бэлчээрийн IV форум болон “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хаалтын ёслол болно. Утас: 99109723, 99296029
10.00 цагт Спортын төв ордонд Монголын боксын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
10.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол Улсын Засгийн Газрын ил тод байдал, сайн засаглал, иргэдийн оролцоог дэмжих бодлого, төлөвлөгөөгөөний талаарх хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус газраас олгож буй импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголт, дээж авалтын талаар мэдээлнэ. Утас: 94263361
11.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар өөрийн байрандаа мэдээлнэ.
11.00 цагт “Bluemon” төвд Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс зохион байгуулж буй Чингис хааны өв, соёл" боть I,II,III цуврал бүтээлийн нээлт, "Монголын нууц товчоон" ном хэвлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт ЭМЯ-нд Коронавируст халдварын “Дельта” хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор “Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт” сэдвээр мэдээлнэ. Утас: 99741854, 91118403
11.00 цагт Шонхор цамхагт АН-аас шүүгчдийн томилгоо болон нөхөн сонгуулийн талаар мэдээлнэ.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “КОВИД-19” цар тахлын нөлөөнд өртсөн экспортын үйл ажиллагаанд оролцогч ААН, компаниуд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд IHC койныг анхдагч зах зээлд гарахад буюу IEO хийхэд Койн-Хаб биржийн системийн үйл ажиллагаанаас болж хохирсон хэрэглэгчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Мишээл экспо” төвд "Barilga expo - 2021" үзэсгэлэнгийн нээлт болно.
14.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд орчин үеийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 99124102

Холбоотой мэдээ