ӨНӨӨДӨР: “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-03 07:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 3-нд болох үйл явдал:
10.00 цагт Монголын Залуучуудын холбоонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын залуучуудын холбооны удирдлагууд уулзана. Утас: 99841905, 99478825
10.00 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд "Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас”-т зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа машин механизмын орц гарцыг хааж хашаална. Утас: 99082824

10.00 цагт Соёлын сайд Ч.Номин, ЗТХ-ийн сайд Л.Халтар нар Иргэний нисэхийн музейн барилгын ажилтай танилцана.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал тус зөвлөлийн байранд болно. Утас: 99122141, 98980404, 86050515
12.00 цагт “Шонхор” цамхагт УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас:88707796
12.00 цагт Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэгийн албан ёсны нээлт болно. Утас 88806647
10.00, 15.00, 17.00 цагт Коронавируст халдварт өвчний улмаас элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй бүртгүүлэгчид газар зүй, орос хэл, химийн хичээлээр шалгалт өгнө.

Холбоотой мэдээ