Малын гоц халдварт өвчний шинжилгээг 1509 малаас дээж цуглуулан хийжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-31 10:44:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1234.9 мянган толгой мал хамрагдаж 98.8 хувийн биелэлттэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах вакцин биобэлдмэлийг хугацаанд нь татан авч сумдад хүргүүлсэн  байна.  Малын бруцеллёзын дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын  захирамж гаргаж,  вакцинжуулалтын ажлыг наймдугаар сарын 2-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний тандалт шинжилгээг 21 сумын 1509 малаас дээж цуглуулан  шинжлэхэд бүгд сөрөг гарсан байна. Харин малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 3500.0 мянган толгой мал хамрагдана. Үүнээс өнөөдрийн байдлаар угаалгад 1350,0 мянган мал хамрагдаад байна. Харин туулгалтад 1005,0 мал, боловсруулалтад 95,4 мал  нийт 2450,4 мал хамрагдсан байна гэв. 

Холбоотой мэдээ