Энэ жил хүнсний ногоо 8754 тонныг хураан авах төлөвлөгөөтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-30 12:48:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд ургацын урьдчилсан балансаар үр тариа га-аас 2082 тонн, ногоон тэжээл га-аас 16 цн буюу 8754 тонныг хураан авах төлөвлөгөөтэй байна.

Харин төмс га-аас 2062 тонн, хүнсний ногоо га-аас 1619 тонныг хураан авах төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд ургац хураалтад комбайн гурав, дугуйт трактор 25, будаа ачигч хоёр, будаа цэвэрлэгч гурав, чиргүүл 17, ангиллын жатка гурав, төмс ухагч 9 ширхэг ажилд гарахад бэлэн байгаа. Ургацын урьдчилсан баланс тогтоох ажлыг наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд тариалан бүхий сумдын тариалангийн талбайд хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Тэлмэн, Тосонцэнгэл, Түдэвтэй, Нөмрөг, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат, Идэр, Улиастай, Алдархаан зэрэг сумууд тариалалт хийсэн байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ