ОХУ-д сурдаг оюутнуудыг танхимын сургалтад хамруулах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-17 07:59:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг энэ сарын 12-нд ЭСЯ-ны зусланд хүлээн авч уулзав. 


Уулзалтаар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцжээ. Мөн ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг есдүгээр сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ