Улс, аймгийн цолтой 400 орчим харваач өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-10 17:59:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт зохион байгуулсан Үндэсний болон Урианхай сурын харваанд давхардсан тоогоор улс, аймгийн цолтой 400 орчим харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөв. 

Тодруулбал, наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан Урианхай сурын харваанд 130 орчим харваач оролцсон байна. Харин наймдугаар сарын 7-8-нд зохион байгуулсан Үндэсний сурын харваанд 260 гаруй мэргэн харваач оролцож, 40 сум тавих замаар шилдэг харваачдыг тодруулжээ.

Тус тэмцээний үйл ажиллагааг “Ховд аймгийн Сурын холбоо” хариуцан зохион байгуулсан бөгөөд Өмнөговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Дархан, Эрдэнэт болон баруун бүсийн аймгуудаас харваачид оролцож, туршлага солилцсоноороо онцлогтой.


Холбоотой мэдээ