Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 2 хувиар багасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-09 17:42:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) энэ оны 6 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 164.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсөж, өмнөх сараас 2 хувиар багаслаа.


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ энэ оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 34.2 хувиар (чулуун, хүрэн нүүрс олборлолтын үнэ, 4.9, газрын тос, байгалийн хий олборлолтын үнэ 2.1 дахин, металлын хүдэр олборлолтын үнэ 20.8, бусад ашигт малтмал олборлолтын үнэ 13.4 хувь) нэмэгдсэнээс шалтгаалжээ.


Түүнчлэн, энэ үнэ өнгөрсөн 6 дугаар сард өмнөх сарынхаас 2 хувиар багасахад уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2.6 хувиар (металлын хүдэр олборлолтынх 6.8 хувь) багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

 

Холбоотой мэдээ