Морьт эргүүл ажиллалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-17 18:02:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд морьт эргүүл ажиллуулав.

Энэ ажлын зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж, цагдаагийн алба хаагчид долоодугаар сарын 10-17-ны өдөр аймгийн төвд хоёр чиглэлд тусгай хуваарийн дагуу морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэв.

Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэр Буянт гол орчимд морьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ цагдаагийн алба хаагчид иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө  мэдээлэл өгсөн байна.

Энэ үеэр голын эрэг орчимд бага насны хүүхдүүд хараа хяналтгүй усанд орох, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, бөөгнөрөл үүсгэх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд мотоциклтой оролцох зэрэг зөрчил нэлээд илэрчээ. Иймээс иргэд цаашид амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр холбогдох хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ