Р.Цэрэндорж "Монгол Улсын хөдөлмөрийн баатар" цолоор энгэрээ мялаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-09 16:37:45

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн нэг малчин шинээр "Монгол Улсын хөдөлмөрийн баатар" цол хүртэж байна. 

Тодруулбал, Дарви сумын Булаг багийн малчин Ренцэндоржийн Цэрэндоржид энэхүү цолыг олгох шийдвэр гарчээ. Ингэснээр Дарви сумаас тодорч буй зургаа дахь “Хоньчин баатар" болж байна. 

Р.Цэрэндорж социализмын үед “Тоосгоны завод”-д ажиллаж байгаад малчин болсон. Өдгөө 30 гаруй жил мал маллаж байна. Тэрбээр 2015 онд “Монгол Улсын аварга малчин” болж байсан бол өнгөрсөн 2020 онд “Монгол Улсын Хошой аварга малчин”-аар шалгарсан. Харин энэ жил “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялааж буй. 

Малчин Р.Цэрэндоржийн шагналыг долоодугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт "Төрийн ордон"-д гардуулах ажҮүнтэй холбогдуулан Дарви сумын Засаг дарга О.Ганцоож, малчин Р.Цэрэндоржийн хамтаар энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хот руу замд гарчээ.      

Холбоотой мэдээ