“Microsoft”-ын зах зээлийн үнэлгээ 2 их наяд долларт хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-06-23 10:54:16

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Microsoft” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд долларт хүрч, “Apple”-ын дараа энэ үзүүлэлтэд хүрсэн АНУ-ын хоёр дахь компани болжээ.


Зургаадугаар сарын 22-ны мягмар гаргийн арилжааны явцад “Microsoft” 2 их наяд ам.долларын босгыг давж чадсан байна. Тус компанийн хувьцаа 1.2 хувиар өсжээ. Гэвч арилжаа дуусах мөчид хувьцаа нь 265.51 доллар болж буурч, үр дүнгээ бататгахад хэдхэн цент дутжээ. Арилжаа дууссаны дараа зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд долларыг давсан цорын ганц компани нь “Apple” болсон байна.


“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2.2 их наяд долларыг давж байна. Тус компани 2 их наяд долларын босгыг 2020 оны наймдугаар сард давжээ. Саудын Арабын нефтийн томоохон компани болох  “Saudi Aramco” 2020 оны есдүгээр сард энэ үзүүлэлтэд хүрч байсан бол одоо 1.9 их наяд доллароос доогуур үзүүлэлттэй байна.


 


Холбоотой мэдээ