“Сайн хашаа” хөтөлбөрт хамрах эсэх талаар иргэдээс судалгаа авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 10:44:47

Засгийн газраас баталсан “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн байршлууд буюу Баянхошуу, Толгойт, Дамбадаржаа, Хайлааст, Чингэлтэйн 169 мянган айлаас хөтөлбөрт хамрах эсэх талаар судалгаа авч эхэлжээ.

Засгийн газраас гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудалд зориулж нэг айлд 15 сая хүртэлх төгрөгийг зээлээр өгөхөөр болсон. Үүний 50 хувийг улсын болон хотын төсвөөс хариуцаж, үлдсэн 50 хувийг тухайн айл 20 жилийн хугацаанд төлөхөөр зохицуулсан юм.

Нийслэлд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орогч С. Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22-нд анхны хуралдаанаа хийж, эхний ээлжийн байршлуудад амьдарч буй иргэдээс “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах эсэхийг тодорхойлох судалгааг авахаар шийдвэрлэжээ. Шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 23-наас судалгаа авч эхэлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ