Энэ сарын эхний хагаст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-14 16:24:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар сүүлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ сарын эхний хагаст архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил гарчээ. Эдгээр зөрчлийн 10,0 хувийг эмэгтэй хүн үйлдсэн байна.

          - Сүүлийн үед зам тээврийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна. Хот хоорондын замын хөдөлгөөн чөлөөтэй болсон, аялал жуулчлалын улирал эхэлж байгаа зэргээс шалтгаалан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Тээврийн хэрэгслээ согтуу жолоодох нь амьдралаараа дэнчин тавиад нүдээ аниад явж байгаа хэрэг гэж аймгийн Цагдаагийн газрын ажилтан, дэд хурандаа Э.Ариунчимэг ярилаа. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 450 хүн согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн эрсдэлээс хамгаалсан байна.

Холбоотой мэдээ