Сэхээний тасагт эмчлүүлж байсан иргэн нас барлаа

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-17 14:14:45

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт түргэвчилсэн болон genexpert шинжилгээний хариу нь эeрэг гарч Халдвартын эмнэлгийн сэхээний тасагт эмчлүүлж байсан 84 настай иргэн өнөө өглөө нас барсан байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тус аймгийн төв Улиастай суманд өчигдөр таван иргэний түргэвчилсэн болон genexpert шинжилгээний хариу эeрэг гарсан. Үүний нэг нь болох өчигдөр өглөө эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан 84 настай иргэн болон эмнэлэгт сахиур хийхээр ирсэн охиных нь голомтыг тодорхойлох тандалт хийж байна. Өчигдөр аймгийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн 84 настай иргэний биeийн байдал маш хүнд, Халдвартын тасгийн сэхээний тасагт шилжүүлэн эмчилж байсан. Энэ иргэн өнөөдөр өглөө нас барлаа. Тухайн иргэний PCR шинжилгээний хариу маргааш гарна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ