Эхний ээлжинд стратeгийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчдыг вакцинд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-05 18:31:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг 4716 хүн тун вакцин хүлээн авна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Завхан аймагт БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вакцинаас 4716 хүн тунг хуваарилсан байна. Вакцин хүлээн авах баг Улаанбаатар хотод очсон бөгөөд маргааш аймагт ирнэ. Эхний ээлжийн вакцинд эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, их дээд сургуулиудын багш ажилчид гэхчлэн, стратeгийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид, эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна” гэв. 

Холбоотой мэдээ