ЗАВХАН: Аадар борооны үеэр өндөрлөг газар хоноглохыг аялагчдад зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-20 17:50:47

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутгийн хойд, Хангайн уулсаар бага зэргийн бороо, өдөртөө нутгийн төв, Хангайн уулсаар дуу цахилгаантай, аадар бороо орно.

Болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна.

Улиастай, Тосонцэнгэл орчмоор бага зэргийн дуу цахилгаантай, аадар бороо орж байна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.


Усархаг аадар борооны үеэр үерийн эрсдэл үүсэхээр байгаа тул малчид иргэд, тээвэрчид, аялагчид үер усны аюулаас сэрэмжилж, аялагчид аль болох өндөрлөг газарт хоноглох.

Аянга цахилгааны аюул эрсдэл, нөөлөг салхинаас болгоомжтой байхыг анхааруулж байна гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ