Амьгүй донорын гэр бүлд 4.5, нас барсан даатгуулагчийн ар гэрт 3.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 12:09:15

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ.


Хуралдаанаар тус зөвлөлийн дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүлсэн байна. Хурлын эхэнд нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцжээ. Улмаар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосон байна.


Түүнчлэн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг гурван сая төгрөг болгон нэмжээ. Харин амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг 4.5 сая төгрөг болгож өөрчиллөө.   


Тэгвэл сэргээн засах болон сувиллын тусламж,үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг 110 мянган төгрөгөөр тогтоожээ. 



Холбоотой мэдээ