ӨНӨӨДӨР: Улаанбаатарын "Их дуулга" тэмцээн эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долоодугаар
сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.
8:00 цагт: Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн
“Степ Арена”-д болно.
11:30 цагт: Монгол Улсын хөгжлийн банкнаас банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн суудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 85074547
-“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.
-“Монгол
авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон
нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Өндөр гэгээн
Занабазарын мэндэлсний 390 жилийн хүрээнд шашин номын үйл ажиллагаа болно.
-Өвөрхангай
аймгийн Бат-Өлзий суманд сарлагийн баяр зохион байгуулна.
-Хөвсгөл айгийн Уялган голд Монгол бөхийн баяр болно.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.