Орон нутагт коронавирусний халдвар бүртгэгдвэл тухайн сумандаа эмчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-31 14:28:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутагт коронавирусний халдвар бүртгэгдвэл харьяа сумандаа эмчилнэ.

Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл энэ сарын 30-ны өдөр тус аймгийн багийн эмч нартай уулзах үеэрээ мэдэгдлээ.

"Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэм ёсоор тухайн халдварт өвчин гарсан газарт эмчилгээ хийх ёстой. Жишээлбэл, Алтай суманд халдвар бүртгэгдлээ гэхэд тэндээ л тусламж үйлчилгээ үзүүлнэ. Сая Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвар гарсан. Халдвар авсан иргэнийг харьяа сумандаа эмчилсэн. Тийм учраас аймгийн төвд хүргэж Нэгдсэн эмнэлэгт хүргэнэ гэсэн ойлголтоос салах хэрэгтэй» хэмээн тэрээр багийн эмч нарт санууллаа. 

Холбоотой мэдээ