2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-03 14:25:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 105 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд тухайн онд хэрэгжүүлэх авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.

Тус төлөвлөгөөнд 13 заалт бүхий 29 ажлыг хийхээр тусгасан байна.

Тухайлбал, төрийн албаны хүний нөөцийн жагсаалт, төрийн байгууллагаас олгож байгаа зөвшөөрлийн жагсаалтыг ил тод болгох, аймгийн Засаг даргын захирамж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, худалдан авах ажиллагааны зар, концессын зүйлийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулах, хувь хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж зэрэг төсвийн бус орлогыг олон нийтэд мэдээлэх, орон нутгийн төсөвт олон нийтийн саналыг авах, хэлэлцүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд оруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Эдгээр ажлуудын биелэлтийг хангахыг сумдын Засаг дарга, холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна.

Холбоотой мэдээ