Говьсүмбэр аймагт 360 хүн гэрийн хязгаарлалтын дэглэмд байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-02-19 18:12:03

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил Говьсүмбэр аймагт үргэлжилж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 17-ны байдлаар тус аймагт нийт 360 хүн гэрийн хязгаарлалтын дэглэмд байгаа аж. Засгийн газраас баталсан 18 нэр төрлийн үйл ажиллагаанаас бусад тохиолдолд иргэд сумаас сум, аймаг нийслэл рүү явах авто замын хөдөлгөөнд оролцох тохиолдолд сумын Онцгой комисст бүртгүүлж байгаа юм. Мөн Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2-3 цэг дээр PCR-ын шинжилгээ авч байгаа аж.

Холбоотой мэдээ