Баярын өдрүүдээр 110 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-02-15 12:52:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярын үеэр Говьсүмбэр аймагт 32 байгууллагын 110 гаруй алба хаагч гудамж зам талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Мөн аймгийн Засаг дарга Г.Батзам аймгийн төвөөс орох, гарах чиглэлд хяналт тавьж буй хяналтын цэг болон гудамж, хороололд хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал бэрхшээл, цаг үеийн мэдээллийг сонссон байна.

Тус аймагт хоёр хоногийн өмнө “Ковид-19 халдварын нэг тохиолдол илэрсэн. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангах, гэр бүл хайртай дотны хүмүүстээ эрсдэл учруулахгүй байх талаар аймгийн Онцгой комиссоос иргэд олон нийтэд анхааруулав.

Холбоотой мэдээ