Сүүлийн 24 цагт 32 хүнд коронавирусний халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-15 11:00:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 32 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ  33 219 хүнд шинжилгээ хийсэн байна.  


Шинээр илэрсэн тохиолдлын зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны үеэр хийсэн шинжилгээнээс илэрсэн бол бусад нь өмнөх батлагдсан тхоиолдлын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрчээ. Улаанбаатар хотод халдварын тохиолдол нийтдээ 1545, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод  1871  тохиолдол болжээ. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал, БГД-ээс  долоо,  БЗД-ээс 10, СБД-ээс нэг, СХД-ээс  3, Хан-Уул дүүргээс 3,  Чингэлтэй дүүргээс 5, Налайх дүүргээс 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 383 болж байна. Үүнээс 1711 хүн эдгэрээд байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 29 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 655 хүн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ