Дарханы теннисчид олон улсын тэмцээнээс долоон медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-08 19:32:07

БНХАУ-д энэ сарын 4, 5-нд болсон Орос, Монгол, Хятад улсын тамирчид оролцсон “Талбайн теннисний өсвөрийн олон улсын тэмцээн” болж уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлсөн 20 гаруй тамирчин оролцсоноос 12 нь Дархан-Уул аймгийнх юм.

Тэмцээнд оролцсон тамирчдаас долоон тамирчин мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна. Тэмцээний 9-10 насны охидын ганцаарчилсан төрөлд А.Амгалантуул мөн насны хөвгүүдийн ангилалд П.Ундрах нар хүрэл медаль, 13-14 насны ганцаарчилсан хөвгүүдийн ангилалд Э.Эрдэнэтөгс мөнгөн медаль, 9-12 насны охидын хосын төрөлд Х.Номин, П.Уранхас нар хүрэл медаль хүртжээ.

Мөн 9-12 насны хөвгүүдийн хосын төрөлд Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ нар мөнгөн медаль, 13-17 насны хөвгүүдийн хосын төрөлд Э.Эрдэнэтөгс, А.Тамир нар хүрэл медаль хүртлээ гэж аймгийн Талбайн тенниссийн холбооноос сэтгүүлчдэд мэдээллээ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ