Төрийн дээд одон медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-04 13:27:22

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигаар Ховд аймгийн нэр бүхий иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасан.

Тэдний төлөөлөл болох Жаргалант сумын Жаргалан багийн иргэн Б.Цэцэгтуяа өнөөдөр "Алтан гадас" одон гардан авав.

Мөн аймгийн Төрийн аудитын газрын дарга Х.Болдбаатар, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сахиул Б.Ядамсүрэн, Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан С.Мөнхцог, Дуут сумын Босго багийн иргэн Х.Эрдэнэбилэг, Гуравдугаар цэцэрлэгийн багш Д.Мягмарсүрэн нар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртлээ.

Харин Манхан сумын сургуулийн дотуур байрны ажилтан Н.Наранцэцэг Засгийн газрын шагнал болох “Хөдөлмөрийн салбарын тэргүүн” гэх тэмдгээр шагнууллаа. 

Тэдний шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэжээ. 

Холбоотой мэдээ