ХОВД: Авто тээврийн салбарын 100 жилийн ойг ирэх сард тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярыг Ховд аймагт есдүгээр сарын 6, 7-ны өдөр тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна.
Түүхт
ойд зориулсан автомашины үзэсгэлэн гаргана. Мөн баярын хурал, хүндэтгэлийн
тоглолт, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа зэргийг зохион
байгуулахаар төлөвлөжээ. Энэ ажлыг Ховд аймгийн Авто тээврийн төвөөс санаачилж,
бэлтгэл хангаж байна.
Баярын
үйл ажиллагаанд авто тээврийн салбарын хөгжлийг түүчээлэгч ахмад, дунд, залуу
үеийн төлөөлөл болсон жолооч нар, мөн инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүд,
иргэдийн төлөөлөл оролцох юм.