АНУ-д Жозеф Байдены тангараг өргөх ёслол эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-21 00:34:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден тангараг өргөх ёслол болох Конгрессын индэр дээр гарчээ.


Тангараг өргөх ёслолд уригдсан хүндэт зочдын дунд дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис, халаагаа өгч буй дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар багтаж байна. Түүнчлэн АНУ-ын өмнөх Төрийн тэргүүн нар, Ж.Байдены гэр бүлийн гишүүд, АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид, хууль тогтоогчид цугларчээ.


Тангараг өргөх ёслол хураангуй хэлбэрээр зохион байгуулагдахын сацуу коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тусгаарлалтын дүрэм журмыг чанд сахих нөхцөлтэйгээр явагдаж байна.

Холбоотой мэдээ