Д.Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-07 17:36:28

ЛОНДОН. /BBC/. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэгдүгээр сарын 20-нд эрх мэдлээ шилжүүлэн өгнө гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Энэ тухайгаа тэрбээр ерөнхийлөгчийн харилцаа холбоо хариуцсан туслах Дэниел Скавиногийн “Твиттер” хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. 


Өмнө нь АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим хамтарсан хуралдаан хийх үеэрээ 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ж.Байден ялалт байгуулсныг баталгаажуулсан юм. 

Холбоотой мэдээ