Түргэн тусламжид 1833 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-04 10:56:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны хоногийн мэдээллээр өнөөдрийн 09.00 цаг хүртэл103 буюу яаралтай түргэн тусламжийн дугаарт 1833 дуудлага иржээ. Үүнээс 704 нь яаралтай тусламж, 1038 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1186 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1811 хүн үйлчлүүлсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар ЭХЭМҮТ-д 31 хүүхэд шинээр мэндэлжээ. Гэмтэл согог судлалын Үндэсний төв (ГССҮТ)-д 187 хүн осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж халдвараас урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас сануулж байна. 



Холбоотой мэдээ