Сумдад шилдэг ээжүүдийг шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-02 17:02:46

Эх үрсийн баярын үеэр Булган аймгийн Баяннуур сумынхан өргөмжлөлт ээжүүдээ тодруулсан байна.

Сумын Буянтай буурал ээжээр н.Ничин, Насан төгс ээжээр н.Даваасүрэн, Ачлал төгс ээжээр н.Санжид,  Хөдөлмөрч ээжээр н.Норжинпил, Энэрэл төгс ээжээр н.Цэнд - Аюуш,  Уран төгс ээжээр н.Орших, Эелдэг зөөлөн ээжээр н.Тэрбиш, Хичээнгүй төгс ээжээр н.Цэрэндолгор, Асралт төгс ээжээр н.Янжин, Халамж төгс ээжээр н.Цэрэннадмид нар тус тус шалгарлаа.

Тэдэнд сумын удирдлагуудын зүгээс өргөмжлөл, гарын бэлгийг гардуулж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эхийн 1-р одон"-гоор Булган аймгийн 16 ээж,  "Алдарт эхийн 2-р одон"-гоор 186 ээж шагнууллаа.

Алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр Булган сумын 2, 4, 6 - р багийн өрхүүдийн хүүхдийн тоглоомын талбайг ашиглалтад оруулсны нээлтийг хамтатган хийлээ. Ингэснээр Булган сумын 6 баг бүгд хүүхдийн тоглоомын талбайтай болж байгаа юм байна.

              П.Батням

Холбоотой мэдээ