СТА Ц.Чинбат агсны нэрэмжит тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-02 15:50:22

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүр Булган аймгийн бүх сумдын цэцэрлэгүүдийн дунд "Уран уншлага", "Үлгэрийн дүрийн тоглолт"-ын тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Уламжлал болсон энэ тэмцээнийг Булган аймгийн харьяа хүүхдийн зохиолч СТА Ц.Чинбат агсны нэрэмжит болгосон байна.

Тус тэмцээнд  дүрийн тоглолтын төрөлд 6-р цэцэрлэгийн "Алтан загас" үлгэр, дэд байрт 3-р цэцэрлэгийн "Тошка гөлөгхөн" шалгарсан бол уран уншлагын төрөлд 6-р цэцэрлэгийн Э.Тэмүүлэн "Малчны сурагч",  "Аарцны чулуу" шүлгээр дэд байрт 3-р цэцэрлэгийн Ө.Уянга "Эмээгийн бор авдар", "Аарцны чулуу" шүлгээр, гутгаар байрт  2-р цэцэрлэгийн Г.Сэлэнгэ "Аарцны чулуу" шүлгээр тус тус шалгарлаа.

                                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ