Соёл амралтын хүрээлэн, Усан спорт сургалтын төв нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-02 15:14:34

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Булган аймгийн Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, Усан спорт сургалтын төвүүд  нээлтээ хийлээ. 

"Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн тус баярын арга хэмжээний үеэр Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд үндсэн 4 эрхээр өртөө гаргаж иргэд, хүүхэд багачуудад үйлчиллээ.

Булган аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон нүүдлийн циркийг аймагтаа авчрах ажлыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын цирк энэ жилийн баяр дээр баяр нэмж, сонин содон үзүүлбэрүүдээр дүүрэн байлаа. Сурлага урлаг спортод амжилт гаргасан шилдэг хүүхдүүдээ шагнаж урамшуулан, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг толилуулж, Хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа.

2016 оны Хүүхдэд ээлтэй сургуулиар Булган аймгийн Сэлэнгэ, Дашинчилэн сумын ЕБС, Тэшиг, Хялганат тосгоны цэцэрлэгүүд тус тус шалгарч, сургалтын тоног төхөөрөмжөөр шагнууллаа. Мөн хагас бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Аймгийн ХЖТ - ын хамт олон "Норовын намтар" инээдмийн жүжгийг толилуулсан юм.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ