"Мөнх тэнгэр" бүтээлд Булган, Орхоны урчууд учиг шингээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Сэлэнгэ сумын уугуул иргэн Жагарын Нарантуяа нь "Мөнх тэнгэр" бүтээлээ туурвиж байна.
Ж.Нарантуяа Хэнтий аймагт амьдарч байгаа бөгөөд Монгол үндэсний өв соёл эртний гар урлалын нэг болох үндэсний уламжлалт эсгий, зээгт ширмэлийн урлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор "Монголын нууц товчоо" зохиолыг 100 метр эсгийгээр урлан ЮНЕСКО-д бүртгүүлж, Геннисийн номонд мөнхлөхөөр зориг шулууджээ.
"Мөнх тэнгэр" бүтээлд учиг шингээх ёслолын нээлтийн арга хэмжээ Хэнтий аймагт болсон. Харин уг бүтээлийг нэгээхэн хэсэгт нутгийнхаа иргэдийн учгийг шингээхээр 5 м эсгийд урлах ажлаа төрсөн Булган аймгийн Сэлэнгэ сумандаа үргэлжлүүлжээ. "Мөнх тэнгэр" бүтээл 75 дахь метр нь оёгдож байгаа бөгөөд дараачийн 5 метрт Орхон аймгийн иргэд учиг шингээж байгаа гэнэ.
Түүний хань Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат мужаан хүн бөгөөд сийлбэртэй гэр, модоор хийж болох бүхий л зүйлийг урладаг юм байна. Тэд "Хан хэнтийн урчууд" ХХК-нийг үүсгэн байгуулж гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 4 дэх жилтэйгээ золгож байна.
П.Батням