Бүрдэнийн амралтыг улсын сувилал болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-30 11:01:44

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Бүрдэнийн элсний сувилал энэ жилийнхээ эхний үйлчлүүлэгчдийг  зургадугаар сарын 20-нд хүлээн авна.

Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг бөгөөд улсын сувилал болгох талаар хөөцөлдсөнөөр ирэх наймдугаар сард улсын комисс ирж ажил байдалтай танилцахаар болсон тухай тус компанийн захирал Ц.Золжаргал өгүүлэв.

Хэрэв улсын сувилал болсон тохиолдолд  хуулийн дагуу өндөр настан, ахмадууд халамжийн сангийн хөнгөлөлт эдлэх боломжтой  болох  юм.

Бөөрний өвчинд нэн сайн гэгддэг тус сувилалд амрахад нэг хоногийн эмчилгээ, хоолны мөнгө нийлээд том хүн 33 мянган төгрөг байдаг бол 0-2 насны хүүхэд үнэгүй, 2-6 насны хүүхэд 13 мянга, 6-13 насны хүүхэд 22 мянган төгрөг болдог байна.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ