Америкийн хэвлэлүүд Ж.Байден ялсныг зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-08 01:08:35

НЬЮ-ЙОРК. / CNN/. АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялахад шаардагдах сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авчээ.

"CNN", "NBC", "Fox News" телевиз болон “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Ж.Байден Пенсильвани муж улсад ялалт байгуулжээ.  “NBC” телевизийн тооцоолсноор, тэрбээр сонгогчдын коллегийн 273 гишүүний саналыг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 213 санал авсан байна.


“Fox News” телевизийн мэдээлснээр, Ж.Байден мөн Невада муж улсад ялалт байгуулжээ. “CNN” телевиз Ж.Байденыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо хэмээн мэдээлсэн байна. Харин “AP” агентлаг мэдээлэхдээ Ж.Байден Д.Трампыг яллаа гэжээ. 

Холбоотой мэдээ